Пап Францисын айлчлалын ХӨТӨЛБӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пап Францисын айлчлалын ХӨТӨЛБӨР

/2023.08.09/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд дараах хөтөлбөрийн дагуу төрийн айлчлал хийнэ.

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөр /Ром-Улаанбаатар/
18:30 Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөр
10:00 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ
10:00 Угтах ёслол
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөр
09:00 Албан ёсны угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд болно
09:30 Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ
10:20 Төрийн ордны “Их Монгол” танхимд Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ.
11:00 Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10 Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00 Гэгээн Петр, Паулын сүмийн Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ.
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөр
10:00 Хүн театрт Шашин хоорондын уулзалт хийнэ
16:00 Степпэ Арена-д Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөр
09:30 “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцож сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ
11:30 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэх ёслол болно
12:00 Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20 Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ

Эх сурвалж: ЕТГ

Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна
Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.