/2023.6.26/ Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчин аялал жуулчлалын газраас Буйр нуурын хөрс, усанд микробиологийн шинжилгээг хийлгэжээ.
Учир нь Буйр нуурын загаснууд олноор үхээд байсан тул ийнхүү шалтгааныг тодруулах шинжилгээг хийлгэсэн байна.
Шинжилгээгээр Буйр нуурын усанд гэдэсний савханцар, өвчин үүсгэгч нян илэрсэн байна. Хөрсөнд мөн адил нянгууд илэрчээ.
Загаснууд өвчилж үхсэн хэсэгт микробиологийн бохирдол ихтэй байгаа тул иргэдийг нуурын усанд орохгүй байх, уснаас уухыг хориглохыг албан тушаалтнуудад зөвлөсөн байна. Нохой, гэрийн тэжээвэр амьтдаас өвчин хүнд халдах магадлалтай тул цаашид анхааралтай байхыг зөвлөжээ.