Германд Оросын тагнуулын ажиллагаа нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд Оросын тагнуулын ажиллагаа нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ

Germany sees 'more aggressive' Russian spy activity – DW – 06/20/2023

/2023.06.26/: ОХУ-ын тагнуулын ажиллагаа Германд нэмэгдэх төлөвтэй байгааг Германы дотоодын тагнуулын байгууллага анхаарууллаа.

Хэт барууны хөдөлгөөнүүд Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцэж байна гэж тус агентлаг тэмдэглэв.

ХБНГУ-ын Үндсэн хуулийг хамгаалах Холбооны алба (BfV), тус улсын дотоодын тагнуулын алба 2022 онд Герман дахь Оросын тагнуул, худал мэдээлэл түгээх ажиллагаа эрс нэмэгдсэн бөгөөд энэ онд ч ийм хэвээр байх болно гэж мэдэгдэв.

Мягмар гарагт нийтлэгдсэн шинэ тайланд BfV Орос улс хуурамч мэдээллийн кампанит ажилд ихээхэн анхаарал хандуулж байна гэжээ. Герман дахь тагнуулын ажиллагааны "гол тоглогчдын" нэгээр Хятадыг мөн дурьдсан байна.

Цаашид бид ОХУ-аас далд, түрэмгий тагнуулын ажиллагаа, мөн кибер орон зайн үйл ажиллагаанууд идэвхжинэ гэж таамаглаж байна” гэж тайланд дурдаж, мэдээлэл олж авах зорилготойгоор кибер довтолгоонууд хийдэг хэдий ч хорлон сүйтгэх зорилготой байж ч магадгүй” гэж мэдээлсэн байна.

Харин Хятадын үйл ажиллагаа нь голчлон Германы аж үйлдвэр, шинжлэх ухааны байгууллага, цэргийн талаар мэдээлэл цуглуулах зорилготой байдаг. “2022 онд Хятадын төрийн болон төрийн удирдлагатай сэжигтнүүд бизнес, төрийн байгууллага, хувь хүмүүс, түүнчлэн улс төрийн байгууллагуудын эсрэг чиглэсэн кибер халдлага үйлдсэн хэвээр байна” гэж тайланд дурджээ.

Эх сурвалж: DW

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.