Өндөр хүчдэлийн 19 ширхэг тулгуур унаснаас 82 сум тог, цахилгаангүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөр хүчдэлийн 19 ширхэг тулгуур унаснаас 82 сум тог, цахилгаангүй болжээ

/2023.06.26/: Булган-Хархорин 110 кВ-н ЦДАШ-н 484-468 номерын тулгуурууд энэ сарын 25-нд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан унасан байна.

Уг гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгаа тул хувийн бэлтгэлээ хангаж ажиллахыг аймгийн "Баянхонгор-Эрчим хүч" ЦТ ХХК-аас мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх замд 110кВ-ын нийт 19 ширхэг тулгуур унажээ. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байгаа юм.

Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэсэн таамаглалтай байгаа аж.

Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байна. Тус албанаас нийт хэрэглэгчдийг усны хязгаарлалтад орохоос сэргийлэн, цэвэр усаа ариг гамтай хэрэглэн хамтран ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: Монцамэ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.