Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.06.26/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын зөвлөлдөх уулзалтаар эхэлнэ.

09.00 цагт “Туушин” зочид буудалд: “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганаар хүний эрүүл мэндэд агаар, орчин, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэнэ:

09.00 цагт “Кемпинский” зочид буудалд: "Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь" үндэсний семинар болно.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлгүүд болон Ажлын хэсэг, түр хороод хуралдана.

10.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа удирдлагуудад хариуцлага тооцуулах талаар уг хотхоныг барьж байгаа үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлнэ.

11.40 цагт: УИХ дахь АН-ын бүлэг тус намыг төлөөлөх эрхгүй талаар “Эрх чөлөө” төвөөс мэдээлнэ.

11.40 цагт Монголын уран зургийн галерейд: Дэлхийн Уугуул иргэдийн Оюун санааны өвлөн уламжлагчдын холбооноос (WUISP) зохион байгуулж буй "ГАРВАЛЬ" олон улсын үзэсгэлэн үргэлжилнэ. Долоодугаар сарын 2 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Буриад, Киргиз, Монголын бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.

Өнөөдөр бага зэргийн бороотой, 23-25 хэмийн дулаан байна
Өнөөдөр бага зэргийн бороотой, 23-25 хэмийн дулаан байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.