ОХУ-д Афганистантай холбоотой нөөц төлөвлөгөө байгаа гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д Афганистантай холбоотой нөөц төлөвлөгөө байгаа гэжээ

Russia's Afghanistan Doctrine: There is no USA to train the Mujahids

/2021.08.17/: ОХУ-ын Гадаад хэргийн яам Афганистанд гэнэтийн үйл явдал өрнөх тохиолдолд авах үйл ажиллагааны нөөц төлөвлөгөөг гаргажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистан дахь тусгай элч, Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов "Москвагийн цуурай" радиогоор энэ тухай ярьжээ.

“Бидний толгой, зүрх сэтгэлд В төлөвлөгөө үргэлж байдаг. Гэхдээ бид хэзээ ч яаравчлан хөдөлж, тэмцэх гэж яардаггүй. Бид одоо "А" төлөвлөгөөний дагуу ажиллаж байна" гэж дипломатч хэлэв. Анхны стратегийн дагуу Орос Талибан хөдөлгөөний удирдагч нартай холбоо тогтоож (Орост хориглосон) Кабул дахь ЭСЯ-ныхаа аюулгүй байдлын талаар тэдэнтэй тохиролцсон.

Тэрээр Кабулчуудад өнөөгийн нөхцөл байдлыг ЗХУ Афганистанаас гарсантай харьцуулахгүй байхыг уриалаад 1989 онд Зөвлөлтийн цэргүүдийг татан авсны дараа Кабулын засгийн газар дахин гурван жил тэвчсэнийг дурсан ярьжээ. Харин одоо талибанчууд АНУ цэргээ бүрэн гүйцэт гаргаж амжаагүй байхад Афганистаныг бүхэлд нь эзлэн эрх мэдлийн авлаа.

Түүнчлэн Оросын ерөнхийлөгчийн Афганистан дахь тусгай төлөөлөгч сэтгүүлчидтэй ярилцахдаа Кабул хотыг эзлэн авсан нь Москвагийн хувьд ч гэнэтийн явдал байсныг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр ОХУ бусад улсуудын нэгэн адил "Афганистаны арми ямар ч байсан хэсэг хугацаанд эсэргүүцэл үзүүлэх болно" гэдэгт итгэлтэй байсан гэв.

8-р сарын 15-нд Талибанчууд Афганистан улсыг нийслэл Кабул хотын хамт бүхэлд нь бүрэн хяналтандаа авснаа мэдэгдэв. Ерөнхийлөгч Ашраф Гани цус урсгахгүйн тулд эх орноо орхисон гэжээ. Афганистаныг одоо түр зөвлөл удирдаж байгаа бөгөөд засгийн газрын эрхийг Талибаны бүлэглэлд шилжүүлэх ёстой.

Эх сурвалж: lenta.ru

“Ковид-19” туссан хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ
“Ковид-19” туссан хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.