/2021.08.16/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Манай улс БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж бана.
Төслийн хүрээнд 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байгаа аж.
Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.
Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан. Ирэх 11 дүгээр сард дахин нэг нисдэг тэрэг оруулж ирэх юм.
Мөн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.
Түүнчлэн хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх ажлыг хэрэгжүүлж ажиллахыг даалгажээ.
Эх сурвалж: ОБЕГ