Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ аваагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ аваагүй

/2021.08.16/ Цахим орчинд цагдаагийн байгууллагын алба хаагчдыг ногоочдын худалдаа эрхлэх явцад саад учруулж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байна гэж мэдээллээ.

Тодруулбал, БГД-ийн 4 хороонд байрлах 1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах зөвшөөрөл өгсөн. Гэвч УБТЗ-ын нэгдлээс зөвшөөрөл өгөөгүйн улмаас тухайн байгууллагын хамгаалалтын албаныхан, ногоочдын хооронд үл ойлголцол үүссэн байна. Тиймээс цагдаагийн байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн алба болон БГД-ын холбогдох албанынхан очиж зохицуулалт хийсэн аж.

Өнөөдрийн байдлаар дээрх цэгт 110 ногоочин бүтээдэхүүнээ борлуулж байна.

Мөн зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулбал ямар нэг асуудал үүсэхгүй байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ. Хэрэв дээрх цэгээс өөр газар худалдаа эрхэлбэл шаардлага тавьж сануулж байгаа аж. Одоогоор ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол гараагүй байна гэлээ.

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангажээ
Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.