Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангажээ

/2021.08.16/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна.

УОК-ын 25 дугаар хурлаар гадаа талбайд үзэгчгүйгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд НОК-ын хурлаар хэлэлцэж, “Хариуцлагын гэрээ” байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн. Одоогоор Хөлбөмбөгийн холбоо, Сурын холбоо, Үндэсний бөхийн холбоод тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа юм. Мөн номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангасан талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа.

Африкаас их хэмжээний хар тамхи орж иржээ
Африкаас их хэмжээний хар тамхи орж иржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.