Африкаас их хэмжээний хар тамхи орж иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Африкаас их хэмжээний хар тамхи орж иржээ

/2021.08.16/: Энэ сарын арван нэгний өдөр Африкаас "мөс" нэршилтэй мансууруулах бодис улсын хилээр нэвтэрснийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс илрүүлсэн байна.

Энэ хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарын хоёр иргэнийг шалгаж байна. Энэхүү хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан иргэн Б нь 2010 онд Хонконгод хар тамхины хэргээр ял аван 10 жил хоригдоод өнгөрсөн жил суллагдсан байжээ.

Түүнчлэн гол захиалагч болох хүнийг баривчилсан гэдгийг мэдээллээ.

Энэ хэргийг мөрдөх явцад иргэн М-ийн гэрт нэгжлэг хийхэд хүрэн баавгай, шилүүс зэрэг ан амьтдын эд эрхтэн илэрсэн бөгөөд энэ хэрэгт нь эрүү үүсгэн шалгаж байна.

Эхний хагас жилийн байдлаар хар тамхи мансууруулах бодитой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан ч мансууруулах бодисын хэмжээ эрс нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан иргэдийг гадаад улсаас ирэхдээ их хэмжээний мөнгө амалсан ачаа тээвэр авахгүй байхыг дахин анхаарууллаа.

Хазаар монголчуудаа Афганистанаас авчрах уу?
Хазаар монголчуудаа Афганистанаас авчрах уу?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.