Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулжээ

/2022.07.08/: Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр өглөөний 11:30 цагийн орчимд Либерал ардчилсан намаас нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцож үг хэлж байхдаа гэнэт унажээ.

Хэргийн газар байсан NHK сувгийн сурвалжлагч түүнийг буудсан байж болзошгүй гэж мэдэгджээ.

Цагдаа нар уг хэрэгтэй холбоотойгоор нэг эрэгтэйг саатуулсан гэж мэдэгдэв.

No description available.

Энэхүү хэрэг болсон газар нь Нара хотын Яматосайдайжи буудлын ойролцоо байрладаг аж.

NHK-ийн сурвалжлагч Абэг харахад их хэмжээний цус алдаж байсан гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг газарт унахын өмнөхөн буу дуугарч байгаа юм шиг чимээ сонсогдсон гэв.

Эх сурвалж: NHK

Зеленський: Барууны зэвсгүүд ямар хүчирхэг болохыг харж байна
Зеленський: Барууны зэвсгүүд ямар хүчирхэг болохыг харж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.