Наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

2022 оны долоодугаар сарын 09-нөөс долоодугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Долоодугаар сарын 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Хөшигийн хөндийд оюутны хотхон байгуулна
Хөшигийн хөндийд оюутны хотхон байгуулна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.