“Эвийн өргөө-Энхийн гүйлт 2022” өндөрлөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эвийн өргөө-Энхийн гүйлт 2022” өндөрлөлөө

/2022.07.08/: Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдэд идэвхтэй хөдөлгөөнийг уриалах зорилготой Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” Монгол Улсад амжилттай боллоо.

Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд Улсын гүйгчид оролцсон юм. Бамбарыг буухиалах аялал 54 хоног өрнөж, өнөөдөр Сүхбаатарын талбайд бариаллаа.

Хаалтын үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцов.

Гүйгчид Монгол Улсын 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км зам туулжээ. Мөн галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон, “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг уриалсан юм.

Хаалтын арга хэмжээний үеэр Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “1995 онд манай улсын төлөөлөл энэхүү олон улсын байгууллагад элсэж, хоёр жил тутамд нэг удаа энхийн гүйлтийг зохион байгуулж ирсэн. Гүйлтийн зохион байгуулалт олон улсын чанартай, улс орон дамжиж явдаг байсан бол энэ жил цар тахалтай холбоотойгоор улс дотроо буюу бүх аймаг, сумдыг хамарсан.

Тавдугаар сарын 14-нд Д.Сүхбаатарын талбайгаас үдэж, үүнээс хойш 50 гаруй хоног Монгол Улсын нутаг дэвсгэрээр гүйж, өнөөдөр бариандаа ирж байна. Гүйлтийг иргэд идэвхийлэн дэмжиж, хүүхдүүд 400 гаруй шүлэг, уран зураг ирүүлсэн. Тэдний уран зургаар өнөөдөр мөн үзэсгэлэн гаргаж, нийтэд толилуулж байна. Нийслэлийн зүгээс энэхүү гүйлтийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй” гэлээ.

Энхийн гүйлтийг 35 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд нийт 160 гаруй орноор аялжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Хуримтлалын нэгдсэн санг бий болгоход Сингапур улстай хамтарна
Хуримтлалын нэгдсэн санг бий болгоход Сингапур улстай хамтарна
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.