Наадмаар гэрээт байгууллагын такси зам хаасан чиглэлд ч зорчино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмаар гэрээт байгууллагын такси зам хаасан чиглэлд ч зорчино

/2022.07.08/: Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ.

Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.

Такси үйлчилгээний зогсоолууд:

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
  2. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
  3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
  4. Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Наадмын эхний хоёр өдөр Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Эх сурвалж: НЗДТГ

Хүй долоон худаг руу зөвхөн картаар үйлчилнэ
Хүй долоон худаг руу зөвхөн картаар үйлчилнэ
 
Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна
Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.