/2022.7.7/ “Могой арал бол стратегийн чухал цэг бөгөөд Хар тэнгис дэх давуу байдлыг бий болгодог арал юм. Хэдийгээр Оросууд Могой арлыг орхисон ч гэлээ иргэж ирэхгүй гэсэн баталгаа одоогоор байхгүй байна. Бид тэднийг далай, газар нутаг, тэнгэрээсээ алхам алхмаар хөөн гаргах болно” гэж Зеленський хэлж байв.
Оросын цэргүүд орхин гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч, Украинчууд газар нутгаа эргүүлэн авсан тул өнөөдөр тус арал дээр Украины далбаа мандлаа.