“Төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь” цахим сургалтыг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь” цахим сургалтыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, MERIT төсөл хамтран “Төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь” цахим сургалтыг өнөөдөр (2021.06.28) зохион байгууллаа.

Уг сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт-шалгалт, үнэлгээний газар, Төсвийн хяналт шинжилгээний хэлтэс, Парламентын судалгааны хүрээлэн, Төсвийн байнгын хороо, Зөвлөхүүдийн ажлын албаны нийт 38 ажилтан хамрагдав.

Тамгын газар нь Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүргийг гүйцэтгэдэг. Тамгын газрын ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцаж, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлага, шалгуурыг боловсруулж, дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, нөлөөг хэрхэн сайжруулах талаарх мэдлэгийг эзэмших юм.

Сургалтын ерөнхий чиглүүлэгчээр MERIT төслийн Техникийн зөвлөх Мишэл Филион, MERIT төслийн Үндэсний зөвлөх Л.Отгонтуяа нар ажиллаж, “Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах үндэслэл, олон улсын гэрээ, конвенц”, “Төсвийн зарлага, санхүүгийн хариуцлагын хөтөлбөр (PEFA)-ийн аргачлал, улсын төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шалгуур”, “Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогод тавигдах үндсэн шаардлага (хүйсээр ангилсан үзүүлэлт, жендэрийн ялгаатай нөлөөллийн шинжилгээ, жендэрийн нөхцөл байдал, үндэслэл, жендэрийн асуудлыг авч үзэх, шийдвэрлэхэд чиглэсэн төсөвлөлт мөн эсэх)-ыг тодорхойлох” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, сургалт явуулсан байна.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/przyn

Видео: Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль
Видео: Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.