Англи хэлний багш нарын 76,2 хувь нь оношлох үнэлэх судалгаанд хамрагджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлний багш нарын 76,2 хувь нь оношлох үнэлэх судалгаанд хамрагджээ

/2022.06.28/: Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн хэрэгцээг тодорхойлох, оношлох, үнэлэх судалгаа амжилттай зохион байгуулагдлаа.

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулсан ЕБС-ийн англи хэлний багш нарын хэрэгцээг тодорхойлох “Оношлох, үнэлэх судалгаа”-нд 2286 англи хэлний багш буюу 76,2 хувь нь хамрагджээ.

Судалгаанд хамрагдсан багш нарын 98,5 хувь буюу 2252 багш уг судалгааг амжилттай гүйцэтгэсэн байна.

2022-2023 онд ЕБС-ийн англи хэлний багш нарын 45 хувийг В2 түвшинд хүргэх, ТКТ, CELTA зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг нэвтрүүлж мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх системтэй болох, суралцагсдын англи хэлний түвшинг ахиулах, мэргэшсэн сургагч багш нарын бүлэг бүхий англи хэлний сургалтын танхим байгуулахаар зорьж байна.

Эх сурвалж: БЕГ

Ч.Мөнхбаярт 10 жилийн ял оноожээ
Ч.Мөнхбаярт 10 жилийн ял оноожээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.