Ч.Мөнхбаярт 10 жилийн ял оноожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Мөнхбаярт 10 жилийн ял оноожээ

Өнөөдөр Ч.Мөнхбаярын давж заалдах шатны хурал болно DNN.mn

/2022.06.28/: Гадаадын тагнуулны албатай хамтран ажилласан хэмээн иргэн Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноожээ.

Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ийнхүү ял оноосон байна.

Иргэн Ч.Мөнхбаярыг "Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай"-д тооцсон байна. Тэрээр 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх ажээ.

Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михневтэй уулзлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михневтэй уулзлаа
 
ШИЙДВЭР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
ШИЙДВЭР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.