/2021.08.13/ Өнөөдрөөс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36000 м.куб усны резервуарын бетон цутгалтын ажил өнөөдөр эхэллээ.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл явцтай танилцсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын нэгдүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Жэй Эм Си Прожектс Инди” компани шалгарч, 2020 оны 11 сард гэрээг байгуулан үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Гүйцэтгэгч компанийн зүгээс Тяньжин боомтод үүссэн чингэлгийн бөөгнөрөл, далайн тээврийн Cosco компани зарим улс, орнуудаас Монгол Улс руу хийх тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор үйлдвэр барих явц удааширч буйг дурдсан байна.
Тиймээс үйлдвэрийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад ашиглах тоног, төхөөрөмж, бараа, материал ачигдсан контейнеруудыг тээвэрлэн оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Үйлдвэр байгуулах ажил үндсэн 4 үе шатаас бүрдэх аж.
Эхний ээлжийн багц ажлын хүрээнд дараах байгууламжуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд, түүхий ус хадгалах сав, үйлдвэрийн талбай дахь автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг ажлыг одоогоор хийж байгаа ажээ.
Эх сурвалж: УУХҮЯ