“Хөрсний усыг хүүхдийн нулимстай зуурсан хууль бус зөвшөөрлөө ЦУЦАЛ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөрсний усыг хүүхдийн нулимстай зуурсан хууль бус зөвшөөрлөө ЦУЦАЛ“

/2021.08.13/ Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд орших 229 дүгээр байрны урд талбайд зургаан давхар үйлчилгээний барилга бариулах шийдвэр гарч барилгын ажлыг эхлүүлжээ.

Ном журмаараа бол энэ талбайд ногоон байгууламж, хүүхдийн талбай байгуулах байсан юм.

229-р байрны иргэд энэ шийдвэрийн эсрэг тууштай тэмцсэнээр барилгын ажлыг түр зогсоожээ. Өнөөдрийн байдлаар тус байршил ямар байдалтай байгаа талаар газар дээр нь очиж сурвалжиллаа.

Оршин суугчдын байр суурь:

  • Эргэн тойронд 10 гаруй давхар барилга борооны дараах мөөг шиг л баригдаж байна. Гэтэл хүүхэд тоглох талбай алга. Энэ байдлыг өөрчлөгдөх болов уу гэж өчнөөн жил хүлээлээ.
  • Хүүхэд тоглох зай талбай алга. Аргагүйн эрхэнд тагтан дээрээ гарч өөрсдийгөө зугаацуулж байна.”
  • Гэртээ ч тайван байж чадахгүй болох нь байна. Манай цонхноос таван алхмын зайд үйлчилгээний байгууллага баригдаад хараад байна гэж бодвол хэцүү л юм болно.
  • Их л сайхан ярьж байсан. Зураг төслөө ч харуулж байсан. Одоо тэр нь алга. Тэр битгий хэл үйлчилгээний барилга байгуулна гэх юм. Анхнаасаа л хүүхдийн талбай байгуулна гэж байсан газар “Асар Өргөө” компанийн нэр дээр байсан атал хууль бусаар хувь хүний нэр дээр очсон гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шийдмээр байна.

Тэгвэл 229 дүгээр байрны урд барилга барих гэж байгаа компанийн зүгээс тэд хуулийн дагуу зөвшөөрлөө авсан талаараа дурдсан байлаа.

“Хот байгуулалт хөгжлийн газрын 2015 оны тавдугаар сарын 12-ны өдрийн батлагдсан төлөвлөгөөнд 229 дүгээр байранд хүүхдийн талбай байгуулах төлөвлөгөө тусгагдаагүй байсан. “Асар Өргөө” компани байрны оршин суугчдад ташаа мэдээлэл өгсөн эсэхийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” хэмээн энэхүү байршилд үйлчилгээний барилга байгуулах компанийн хуульч Р.Лхагвасүрэн мэдэгдсэн билээ.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар барилга байгуулах шийдвэрийг цуцалж хүүхдийн тоглоомын талбай барьж өгөх шийдвэр гаргахыг 229 дүгээр байрны оршин суугчид хүлээсээр...

Байрны оршин суугчид тагтан дээрээ нийслэлийн засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж байгаа уриа, лоозонг нэг бүрчлэн байршуулсан байлаа. Барилгын ажил эхлүүлсэн талбайд хүнгүй зэлүүд байсан бөгөөд харуулын ажилтнаас нөхцөл байдлыг асуухад тодорхой мэдээлэл байхгүй хэмээн биднийг буцаасан юм.

229 дүгээр байрны эргэн тойронд хүүхдийн тоглох талбай огт харагдаагүй бөгөөд хөглөрсөн олон машин зогсжээ.

Өвсөн дундаас зүү хайх мэт ганц л гулсуур олж харсан нь хажуугийн байрны буланд байршсан байсан юм. Энд хэрвээ машин зогсоно гэж үзвэл хоёр машин бөөрөөрөө наалдаад зогсох бололтой.

Хүүхдүүд айх айдасгүй, аюулгүй чөлөөтэй орчинд тоглох үе хэзээ ирэх вэ?

Цэцэрлэгүүд албан ёсоор ээлжийн багштай боллоо
Цэцэрлэгүүд албан ёсоор ээлжийн багштай боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.