Вакцины гурав дахь тунг судалгаан дээр үндэслэж хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины гурав дахь тунг судалгаан дээр үндэслэж хийнэ

/2021.08.13/ Вакцины гурав дахь тунгийн асуудлаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Манай улсын хувьд вакцины гурав дахь тунг хэзээ, ямар иргэдэд хийх вэ гэдгийг дотоодын болон гадаадын судалгаа шинжилгээнд үндэслэж шийднэ гэж ХӨСҮТ-ын захирал Л.Баттөр хэллээ.

Мөн тэрбээр, "Синовак вакцины 2 дахь тун нь дархлалын сайн санамжыг үүсгэж байна гэсэн олон улсын судалгаа гарсан. Уг вакцины эхний хоёр тунг хийлгэснээс хойш 6-8 сарын дараа гурав дахь тунг хийхэд хүчтэй дархлалтын хариу үйлддэл үзүүлж байна. Мөн гурав дахь тунгийн дараа саармагжуулах эсрэг биеийн хэмжээ 3-5 дахин өндөр байгааг тогтоосон" гэлээ.

Түүнчлэн 3 дахь тунг хийсэн ч хийгээгүй ч халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөгөөг цаашид мөрдөөд явна гэв.

Вакцинжуулалтаас шалтгаалж хүүхдүүдийн өвчлөл буурч байна
Вакцинжуулалтаас шалтгаалж хүүхдүүдийн өвчлөл буурч байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.