Вакцинжуулалтаас шалтгаалж хүүхдүүдийн өвчлөл буурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцинжуулалтаас шалтгаалж хүүхдүүдийн өвчлөл буурч байна

UK children aged 16 and 17 expected to be offered Covid vaccine |  Coronavirus | The Guardian

Ковид туссан хүүхдүүдийн 50 орчим хувь нь 12-17 насныхны байсан бол вакцинжуулалт эхэлснээс хойш энэ тоо буурч эхэлсэн. Хүүхдүүд вакцинжуулалтад маш сайн оролцож байна. Харин 18-34 насны залуусын хамрагдалтын идэвх суларсан.

12-17 насны хүүхдийн вакцины нөлөөг тодорхойлж үзэхэд хоёр тундаа хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь халдвар авахгүй байх судалгаа гарсан. Синовак, Синофарм вакциныг хийсэн Турк, Сингапур улсуудын эдийн засаг эргэн хэвийн горимдоо орж байна. Ихэвчлэн файзер вакцин хийсэн Франц, Израйл, АНУ-д дахин халдвар нэмэгдсэн байна.

Вакцины төрлөөс үл хамаарч халдварын дэглэм сулрах үед халдварын тархалт нэмэгдэж байна. Нас баралтын түвшний хувьд манай улсад 0.5 хувьтай байна. Энэ түвшин АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад их бий. Синовак вакцины гурав дахь тунг хоёр дахь тунгаас хойш 6-8 сарын дараа хийхэд эсрэг биетийн хэмжээ 3-5 дахин их байна. Гэхдээ дотоодын судалгааг харж байж гурав дахь тунг хийх эсэхээ шийднэ.

Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй
Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.