Танхимын сургалт эхлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай 4 зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танхимын сургалт эхлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай 4 зүйл

English children head back to school after two months of home learning -  News Chant USA

/2021.08.13/: Сургуулиуд дахин нээгдэхтэй зэрэгцэн Ковид-19-ын илүү хүндэрсэн хувилбар болох Дельта нь дэлхий даяар олон хүнийг хамран халдвар тарааж байна. Вакцин хийлгээгүй хүмүүс хамгийн өртөмтгий байгаа ба вакцин хийлгэсэн хүмүүс ч гэсэн энэхүү шинэ хувилбарын хохирогч болсоор байна.

Багш, ажилчид болон сурагчдыг хамгаалах нь маш чухал байгаа бөгөөд тэднийг хамгаалахад бидний амьдралдаа хэвшил болгосон хамгаалах аргууд хангалтгүй байгаа тул дараах 4 зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

  1. Дельта хувилбар нь илүү хамгаалалт шаарддаг гэдгийг хүлээн зөвшөөр

Зарим сургуулиуд Дельта хувилбарын аюул болон илүү их хамгаалалт шаардаж байгаа сайн ойлгохгүй байна. Ихэнх хүмүүс одоо зайны сургалтаас илүү танхимаар суралцахыг илүүд үзэж байна. Гэтэл зарим хүмүүс бүх нийтээр маск зүүхийг эсэргүүцэж байна.

Энэ хувилбар нь Ковид-19 вирусын өмнөх хувилбаруудаас хамаагүй илүү халдвартай бөгөөд хүн амын дунд илүү хурдан тархаж байгаа. Энэ хувилбар нь вакцин хийлгэсэн хүмүүст ч гэсэн халдварлах чадвартай боловч энэ тохиолдолд өвчилсөн хүмүүс хүндэрч эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах магадлал бага юм. Шинэ судалгаанаас үзвэл вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсийн нэгэн адил амьсгалын замдаа вирус тээж, түүнийгээ бусдад дамжуулах боломжтойг харуулж байна.

  1. Бүх зүйлд бэлэн байгаарай

Сүүлийн саруудад вирусын халдвар буурч эхлэхэд олон сургуулиуд оюутнуудыг танхимаар сургалцах нь илүү үр дүнтэй бөгөөд аюул багассан гэж үзэн цахим сургалтаас татгалзаж эхэлсэн ч Дельта, шинэ хувилбар илрэх юм бол оюутан, багш нарыг хорио цээрийн дэглэмд оруулах шаардлага үүснэ. Энэ тохиолдолд тэд сургалтыг үргэлжлүүлэх өөр арга зам боловсруулсан байх ёстой.

Хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоногийн өмнө Аризона, Жоржиа, Миссисипи мужын зарим сургуулиудад гарсан дэгдэлтийн улмаас хаалгаа бариад байгаа бол бусад сургуулиуд нь хичээл эхлэх хугацаагаа хойшлуулаад байна.

Энэ бүхэн хаашаа ч эргэсэн бай засаг захиргаа яаралтай арга хэмжээ авахад цахим болон зайны сургалтанд бэлэн байх хэрэгтэй.

  1. Мэдээлэлтэй бай

Вакцинжуулалт болон халдварын хувь хэмжээ улс бүрт өөр өөр байгаа. Хамгийн аюултай нь вакцинжуулалтын хамрагдалт багатай байгаа бүс нутагт вирусын тархалт өндөр байна. Тиймээс таны амьдарч байгаа бүс нутаг, дүүрэгт дээр дурдсан үзүүлэлт ямар байгааг мэдэж хариу хамгаалалтын арга хэмжээ аваарай. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд халдварын бага, дунд, өндөр эрсдэлийн түвшинг тодорхойлсон байгаа ба орон нутаг, дүүргийн эрүүл мэндийн газруудын шийдвэрийн тухай мэдээллийг тогтмол сонсож бай.

4) Боломжит бүх төрлийн хамгаалалтыг ашигла

Сургуулиудад оюутан, сурагчдаа Ковид-19-ээс хамгаалах олон хэрэгсэл байгаа хэдий ч бүх сургуулиудад бүгд адилхан байхгүй.

Зарим мужуудад маскыг заавал зүүхийг шаардалгүй сонголтыг суралцагч, эцэг эхчүүдэд олгосон байна.

Вакцинжуулалт нь Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг боловч вакцинд хамрагдахыг шаардах хууль эрх зүйн үндэслэл байхгүй нь сургуулиудад асуудал үүсгэж байна. Денверт ажилчдыг вакцинжуулах шаардлагатай гэсэн тушаал гаргасан хэд хэдэн мужуудын нэг бөгөөд мужийн захирагч 8-р сарын 2-ны өдөр захирамж гаргасан байна.

Нью-Йорк зэрэг цөөн хэдэн мужууд ажилчдад вакцин хийлгэсэн эсэхээ нотлох баримт шаардах эсвэл долоо хоног тутмын шинжилгээнд хамрагдах боломжийг олгох замаар асуудлыг шийдэж эхэлжээ.

Эх сурвалж: edweek.org

Шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 75 %-тай байна
Шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 75 %-тай байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.