Шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 75 %-тай байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 75 %-тай байна

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

/2021.08.13/ Таван толгой түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлийн ажил 75 хувьтай байна гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Орчний бохирдлыг бууруулах зорилгоор "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 9 бутлуур, туслах 15 тоног төхөөрөмж шинээр суурилуулахаар бэлтэлээ хангасан байна.

нэг буюу түүнээс олон хүн гэх мэтийн зураг байж болно

Мөн энэ хүрээнд шахмал түлшний үйлдвэрийн гадна талбайд 10 орчим метрийн өндөр зориулалтын хаалт босгоод байгаа аж. Ингэснээр хамрах талбайн тоосжилт 75 хувиар буурна гэж тооцоолжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Түүнчлэн түлшний үйлдвэрээс үүсэх тоосжилтыг 4 дахин бууруулахаар техникийн шинэчлэл хийхээс гадна бутлуурыг газар доор байрлуулж байгаа юм байна.

Тус үйлдвэрийг энэ оны хоёрдугаар сард Налайх руу нүүлгэх шийдвэрийг гаргаад байсан. Гэхдээ уг асуудлыг тодруулахаар биднийг очиход нүүлгэлтийн ажил хийж байгаа зүйл ажиглагдаагүй юм. Энэ талаарх сурвалжилгыг манай сайт өмнө нь хүргэсэн билээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Үерийн улмаас эвдэрсэн замуудыг сэргээн засаж байна
Үерийн улмаас эвдэрсэн замуудыг сэргээн засаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.