“Тархины саажилттай хүүхдүүдийн хагалгааг МУ-д хийж, төлбөрийг нь улсаас даана“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тархины саажилттай хүүхдүүдийн хагалгааг МУ-д хийж, төлбөрийг нь улсаас даана“

/2022.06.15/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг эмийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг ЭМ-ийн сайдад даалгалаа. Мөн тархины саажилттай хүүхдүүдийн нугасны мэдрэлийн ёзоор таслах хагалгааг МУ-д хийх, төлбөрийг нь улсаас даах асуудлыг энэ оны есдүгээр сарын дотор багтаан судалж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон ЭМ-ийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо. Түүнчлэн эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эхчүүдийн асуудлыг авч хэлэлцсэн. Ингэхдээ аль нэг эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төрөөс даадаг байх хуулийн зохицуулалтыг оруулахыг даалгасан" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.