Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнд оролцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнд оролцлоо

/2022.06.13/: Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын Чүнчонь хотоос санаачлан зохион байгуулсан Сун Хюн Миний нэрэмжит Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн нь найрамдалт харилцаат хотуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Иймд тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Казахстаны шинэ элчин сайд Габит Койшибаев итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Казахстаны шинэ элчин сайд Габит Койшибаев итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.