Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, хяналт тавих журмын төслийг боловсруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, хяналт тавих журмын төслийг боловсруулжээ

Согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг газруудаас 16 зөчил  илэрлээ

/2022.06.13/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо.

Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын явцын талаар Хотын стандарт, хяналтын газраас танилцуулж, 22 бүлгийн 98 стандартыг үе шаттай боловсруулж, батлуулж байгаа. Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхэд бэлэн болсон хэмээв.

Нийслэлд мөрддөг 2500 орчим стандарт байдаг бөгөөд энэхүү стандартын 50 хувь нь шинэчлэх шаардлагатай, хуучирсан байдаг аж. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа учраас хууль, дүрмээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Архи, согтууруулах ундаа борлуулагч болон түүгээр үйлчлэгчдэд хууль дүрэм нь ийм гээд байгаад байж болохгүй. Жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжиж, стандарт, шаардлагыг тодорхой, ойлгомжтой, энгийн болгож, эрүүл ахуйн шаардлага хангасан байх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг Хотын дарга онцоллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд "Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам"-ын Ажлын хэсэг байгуулагдсан, тодорхой хэмжээнд хэлэлцүүлэг хийсэн. Цаг хугацаа алдахгүй Зөвлөлийн хуралд оруулна. "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлэг хийх зэрэг ажил байгаа. Гуравдугаар улиралд багтаан Зөвлөлийн хуралд оруулна” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрчээ
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.