Х.Нямбаатар сэтгүүлчдээс уучлалт хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар сэтгүүлчдээс уучлалт хүсэв

/2022.6.11/ Өчигдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр сэтгүүлч Г.Гэрэлмаа цагдаа нар түүнтэй хэрхэн зүй бусаар харьцсан талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон билээ.

Түүний мэдээллээр Зайсанд сурвалжлага хийж байхад нь цагдаа нар баривчлан саатуулж, үндэслэлгүйгээр 6 цаг хорьжээ. Үүгээр ч зогсохгүй сэтгүүлч Г.Гэрэлмаад гар хүрсэн талаар тэрээр мэдээлэхдээ "Миний амыг гараараа таглаад "Чаддаг юм бол хашхир. Чамайг хэн ч сонсохгүй" гэсэн. Олон удаа цохиулсан. Нэг мэдэхэд хацраараа фургоны шалан дээр унасан. Маш олон цагдаа намайг дээрээс дарсан, гишгэсэн. Яагаад ингэснийг ойлгоогүй. Зургаан цаг хэнтэй ч утсаар яриулаагүй" гэж мэдээлснийг ikon.mn шууд дамжуулсан юм.

Энх цагт байтугай дайны үед ч сэтгүүлчдийг үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжийг нь олгодог. Дэлхийн бүх улс орон энэ асуудалд хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл монголын цагдаа нар сэтгүүлчийн биед халдаж байгаа удаа дараагийн үйлдэл давтагдан гарсаар байна.

Өнөөдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр:

"Нийт сэтгүүлчид болон иргэд олон нийтээс уучлал хүсье.

Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, зураглаачид болон иргэд олон нийтээс уучлал хүсэж байна.

Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.

Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.

ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно.

Мөн цаашид энэ мэт хууль тогтоомж, хүний эрхийг зөрчсөн үйлдэл дахин давтагдвал ЦЕГ-ын дарга, Хошууч Генерал Ж.Болд болон Цагдаагийн байгууллагын шат шатны удирдлагуудад хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдлээ" гэжээ.

Мөн цаашид энэ байдал давтагдвал Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болдод хариуцлага тооцох талаар дараах албан бичгийг хавсаргасан байна.

Цахилгаан автомашиныг ШИНЭЭР НЬ АВ!: Huawei Seres SF5
Цахилгаан автомашиныг ШИНЭЭР НЬ АВ!: Huawei Seres SF5
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.