МИАТ: Франкфурт хотоор дамжих зорчигчдын анхааралд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Франкфурт хотоор дамжих зорчигчдын анхааралд

/2022.06.10/ ХБНГУ-д дотоодын аялагчдын хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой гарч болзошгүй дараах хүндрэлийг урьдчилан тооцож эрсдэлгүй аялахыг анхааруулж байна. Тухайлбал,

  • Герман улсад 9 евроны билетний нөлөөгөөр галт тэрэг, нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэж саатал, хоцролт их гарч байна. Иймд зорчигч Та цааш дамжих нийтийн тээвэр болон нислэгийн цагаа хангалттай байхаар тооцох
  • Галт тэрэг, нийтийн тээвэр болон нисэх буудалд хөдөлгөөн ачаалал ихтэй үед эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэх
  • Фрапорт олон улсын нисэх буудлын ачаалал болон цар тахлын улмаас тус буудлын ажилтан албан хаагчид гэнэт дутагдах нөхцөл байдал удаа дараа гарч байгаа тул хяналтын зурвасаар нэвтрэх явц удааширч хүлээлт үүсгэж болзошгүйг тооцох
  • Фрапорт олон улсын нисэх буудалд ачаа саатан тухайн нислэгээс хоцорч дараагийн нислэгээр хүргэгдэх тохиолдол их гарч буйг харгалзан нэн шаардлагатай эд зүйлсээ (өдөр тутам хэрэглэдэг эм, яаралтай бичиг баримт гэх мэт) гар тээшиндээ авч зорчих
  • Аяллын даатгалд хамрагдаж эрүүл мэнд, эд материалын хохирлоос сэргийлэхийг анхааруулж байна.

Автомашин живж хоёр хүн амиа алджээ
Автомашин живж хоёр хүн амиа алджээ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.