Үр тарианы тариалалт 57.8 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үр тарианы тариалалт 57.8 хувьтай байна

/2022.05.26/: Хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна.

Ингэснээр үр тарианы тариалалт 57.8 хувь, төмсний тариалалт 29.4 хувь, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 188 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байгаа юм.

Арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээлд тариалан бүхий 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг сургуулиудад ажиллалаа
Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг сургуулиудад ажиллалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.