Автобус ачааны машинтай мөргөлдөж, нэг хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобус ачааны машинтай мөргөлдөж, нэг хүн амиа алджээ

/2022.05.18/ Өнөөдөр өдрийн 12:00 цагийн орчим БЗД-н нутаг дэвсгэр 23-р хороо, улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Тухайн байршилд Daewoo маркийн автобус Киа бонго маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч Киа бонго маркийн автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Ослын газарт цагдаа болон эмнэлэг, онцгой байдлын алба хаагчид очиж ажилласан байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: ТЦА

Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө өглөө
Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө өглөө
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.