/2022.05.18/: Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө хүлээлгэн өглөө гэж цэргийн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнөөдөр мэдэгдлээ.
Брюссель дэх НАТО-гийн төв байранд Финлянд, Шведийн элчин сайд нарын өргөдлийг Столтенберг хүлээн авсны дараа "Өнөөдөр эдгээр улсууд өргөдөл өгч байгаа үйл явдал бол түүхэн алхам юм. НАТО-гийн холбоотнууд дараагийн шийдвэрийг гаргах болно" гэв. Тэд шийдвэр гаргах хугацааг хамгийн хурдан хугацаанд байлгахаар хичээх болно гэж нэмж хэллээ.
Столтенберг Финляндаас НАТО-д суугаа элчин сайд Клаус Корхонен, Шведийн НАТО-д суугаа элчин сайд Аксель Вернхофф нартай хамт дээрх тайлбарыг хийсэн байна.
Эх сурвалж: CNN