Б.Жавхлан: Аудитын тайлан муу дүгнэгдвэл Хөгжлийн банкийг ТАТАН БУУЛГАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Аудитын тайлан муу дүгнэгдвэл Хөгжлийн банкийг ТАТАН БУУЛГАНА

/2022.05.11/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 201 тэрбум төгрөг болсон байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг нэмж төлөгдөнө гэсэн мэдээллийг ирүүлсэн. Ингээд нийт 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэсэн үг юм.

Ирэх оны аравдугаар сарын 23-нд Евро бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Мөн ирэх оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх Самурай бондын 30 тэрбум иений өр байгаа. Өнөөдрийн ханшаар тооцвол 713 тэрбум төгрөг юм. Дээрх бондоос хамгийн анхаарах ёстой нь Самурай бонд юм. Хэрэв Хөгжлийн банкны чанаргүй зээлийг өөрөөр нь төлүүлэхгүй бол Засгийн газар, татвар төлөгчдийн нуруун дээр нэлээд дарамт ирнэ. Тиймээс Засгийн газар энэ асуудалд маш онцгой анхаарч ажиллаж байна. Энэ онд багтаан дор хаяж 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж байгаа.

Арванхоёрдугаар сарын 31-нд тайлангаа цэгцэлж аудитын дүгнэлт хийх ёстой. Энэ аудитаар тайлан маань муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгах, дампууруулах хэмжээнд очно гэв.

Нийт 1543 хүн ИД ШИДИЙГ БҮТЭЭЖЭЭ
Нийт 1543 хүн ИД ШИДИЙГ БҮТЭЭЖЭЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.