“BARILGA ЭКСПО-2022” үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“BARILGA ЭКСПО-2022” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2 хүн ба дотор нарын зураг байж магад

/2022.05.06/: Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2022” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо" төвд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн яармаг 2022 оны тавдугаар сарын 06-08-ныг хүртэлх үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны 60 орчим шилдэг төслүүд, амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал М.Ибрай, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, “Барилга мн”-ын захирал Б.Батсүх нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн, яармагийн өдрүүдэд:

  • • Барилга, Хот байгуулалтын яам- “Төрөөс орон сууцны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”,
  • • Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар “Орон сууцны судалгаа мэдээлэл, эрэлт хэрэгцээ”
  • • НХБХГазар- “Хот төлөвлөлт, Төрийн үйлчилгээ”
  • • BUILD SMART MONGOLIA ТББ - “Барилгын салбар дахь BIM - ийн талаар”
  • • Амины орон сууцны инновац хөгжлийн төв - “Амины орон сууцны чиг хандлага”
  • • "Өөрийн байшин" ТББ- “Эрчим хүчний хэмнэлттэй АОС-ны өртгийн бууруулах арга замууд”
  • • "HOUSE.MN" - “Амины орон сууцны зөвлөх үйлчилгээний байгууллага танд юуг зөвлөх вэ?”
  • • “Хайбрид хаус” гэж юу гэж вэ, түүний онцлог
  • • Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо
  • • “Үл хөдлөх хөрөнгө хэрхэн сонгох талаар иргэдэд зориулсан зөвлөгөө” зэрэг олон талт мэргэжлийн мэдээ мэдээллүүдийг тавих юм.

Эх сурвалж: БХБЯ

“Ханжоу-2022” Азийн наадам хойшлогдлоо
“Ханжоу-2022” Азийн наадам хойшлогдлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.