“Ханжоу-2022” Азийн наадам хойшлогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ханжоу-2022” Азийн наадам хойшлогдлоо

May be an image of text that says '19th Asian Games Hangzhou 2022'

/2022.05.06/: БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг хурлаар "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо.

Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна. Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

Эх сурвалж: МҮОХ

Ши Жиньпин Ковидгүй бодлогыг эсэргүүцэгчдэд хатуу анхааруулга өглөө
Ши Жиньпин Ковидгүй бодлогыг эсэргүүцэгчдэд хатуу анхааруулга өглөө
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.