“Гэр бүлийн үнэ цэн“ сэдвээр сургалт зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэр бүлийн үнэ цэн“ сэдвээр сургалт зохион байгууллаа

No description available.

/2022.04.27/: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэрлэх ёслолын ордонтой хамтран залуу гэр бүлийг дэмжих зорилгоор тавдугаар сарын 10-12 ны өдрүүдэд 34 хүртэлх насны 60 залуу хосын хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Гэрлэх ёслолын ордонтой хамтран

  • Гэр бүлийн тухай хууль
  • Бат бөх гэр бүлийг үүсгэх нандин харилцааны тухай
  • Гэр бүл төлөвлөлт, эрүүл аав ээжээс эрүүл хүүхэд
  • Угийн бичиг, удмын түүх болон монгол өв уламжлал, ёс заншлаа судлах
  • Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүй, гэр бүлийн нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл төлөвлөлтийн талаар хосуудад анхан шатны зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

Өнөөдрийн сургалтад 30 хос хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд эдгээр гэр бүлүүд нь тавдугаар сарын 10-12- ны өдрүүдэд гэр бүлийн хамгийн нандин дурсамжит өдрүүдийн нэг болох гэрлэх ёслолоо хийх юм.

No description available.

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улс “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдэд гэрчилгээ гардууллаа
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдэд гэрчилгээ гардууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.