МУИС “Тэрбум мод –1000 инженер” хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС “Тэрбум мод –1000 инженер” хөтөлбөр хэрэгжүүлнэ

/2022.04.27/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулжээ.

Тодруулбал, өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж ахуйн инженер” болох юм.

Богино хугацааны “Ойн аж ахуйн инженер” бэлтгэх сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх ба дээд боловсролтой иргэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр МУИС-д элсүүлнэ.

Бүртгэл тавдугаар сарын 1-ээс зургаадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Одоогоор Монгол улсад 600 гаруй дээд боловсролтой ойн инженерүүд төр, хувийн хэвшлийн ойн байгууллагуудад ажиллаж байна. МУИС, ХААИС жилд 20 орчим ойн инженер, МСҮТ-д 100 гаруй мэргэжлийн ажилчид бэлтгэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо
Ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.