Оросын дараагийн БАЙ МОНГОЛ болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын дараагийн БАЙ МОНГОЛ болох уу?

/2022.4.18/ Оросын хэвлэлүүд өнгөрөгч долоо хоногт тун "сонин" мэдээлэл гаргалаа.

Энэ бол "АНУ, Пентагон нь Украин дахь биологийн лабораториудаа хааж, эдгээр лабораториудад хийсэн судалгааны төслүүдээ Монгол руу зөөвөрлөж байна" гэх мэдээлэл байв.

"“Известия” сонинд бичсэнээр АНУ, ХБНГУ болон бусад орны мэргэжилтнүүд Монголд микробиологийн судалгаа хийж, тэр дундаа хүн, малын халдварт өвчний ховор тохиолдлын талаар судалгаа хийж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Пентагон тэнд хэд хэдэн тусгай лаборатори нээхийг Монголын эрх баригчдаас зөвшөөрөл хүсч байна" гэж inf.news-т мэдээлжээ.

Энэхүү гэнэтийн мэдээлэлд олон янзын тайлбарыг гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд хийж байна. Тухайлбал, ratrussian.livejournal.com-д "ОХУ-ын Ерөнхийлөгч Украинд ялагдал хүлээсэн тохиолдолд өөр хувилбарыг сонгох магадлалтай. Тэр хүнд ямар нэгэн ялалт хэрэгтэй. Тэгэхгүй бол улайрсан ард түмэнд зарах юм байхгүй" хэмээжээ.

Мөн тус сайтад "Орос ялагдаж буй армиа сэргээх, ялалт байгуулах боломжтой цэгийг тодорхойлох шаардлагатай. Украин руу дайрахдаа энэ бодлогыг хэрэгжүүлээгүй нь лавтай. Тиймээс тэд дайрч болох хилийн орнуудыг бодож байна. Хувилбаруудыг бодож үзвэл:

  • Польш. Польш НАТО-ийн гишүүн бөгөөд энэ улс руу дайрах нь амиа хорлосноос өөрцгүй зүйл болно.
  • Финлянд. Шийдвэр нь гарахаас өмнө НАТО-д элсчихнэ.
  • Беларусь. Тэдний тал, Де факто хавсаргасан.
  • Азербайжан. НАТО-ийн гишүүн. Тэгээд ч дэлхийд 8-т жагсдаг Туркийн армитай тулах томоохон эрсдэлтэй.
  • Хятад. Ойлгомжтой
  • Япон. Тэнгисийн цэргийн хүч нь зүйрлэшгүй хүчтэй.

Ингээд бодвол Норвеги, Гүрж, Казакстан, Монгол Улс л үлдэж байна. Эдгээрийг харьцуулахын тулд цэргийн хүчийг нь бодох хэрэгтэй. Эдгээрээс хамгийн сул армитай нь Монгол. Global Firepower- олон улсын индексээр Монгол нь цэрэг армийн хувьд 142 орноос 101-т жагсаж байна. Энэ улс бараг 80 гаруй жил тулалдаагүй, арми нь жижиг бөгөөд ЗХУ-ын хуучин зэвсгээр тоноглогдсон" хэмээн бичжээ.

Харин энэ мэдээллийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны яам дараах мэдэгдлийг сошиал хуудсуудаараа дамжуулан нийтэлсэн юм.

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.

Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Нөхцөл байдал ийм ноцтой хэмжээнд хүрчихээд байхад сошиал хуудсуудаараа дамжуулан мэдэгдэл хийчихээд, ард нь нуугдаж буй Гадаад харилцааны яам үнэндээ "албан бус" ажээ. Тэд албан ёсны мэдэгдлийг дэлгэцэнд гараад хийчихэж чадсангүй.

Эх сурвалж: https://ratrussian.livejournal.com

Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа
Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.