/2022.4.18/ Европын холбоо Оросын газрын тосны импортын хоригийг үе шаттайгаар хэрэгжүүлж магадгүй гэсэн мэдээний улмаас газрын тосны зах зээлд нийлүүлэлт тасалдах вий гэсэн эрстэл дахин бий болж газрын тосны үнэ 3%-иар, өнгөрөгч долоо хоногт долоо хоногт 9 гаруй хувиар өссөн байна.
Хятадын боловсруулах үйлдвэрүүд энэ сард газрын тосны олборлолтоо 6 орчим хувиар бууруулах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү бууралт нь хоёр жилийн өмнө COVID-19 цар тахлын эхэн үед ажиглагдсан хэмжээ байх болно гэж салбарын эх сурвалж, судлаачид мэдэгдэв. Гэвч ЕХ-ноос Оросын газрын тосонд хориг тавихаар төлөвлөж буй тухай мэдээ нь худалдан авагчдыг илүү их хэмжээний газрын тос худалдан авахад хүргэж, Америкийн урт үргэлжлэх амралтын өдрүүд газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан худалдах нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай байна.
Дэлхийн зах зээл дээрх Brent маркийн газрын тосны үнэ 2.92 ам.доллар буюу 2.7%-иар өсч, баррель нь 111.70 ам.доллар, WTI төрлийн газрын тосны үнэ 2.70 ам.доллар буюу 2.6%-иар өсч 106.95 ам.долларт хүрэв. Энэ долоо хоногт Брент тосны үнэ 8.7%, WTI төрлийнх 8.8%-аар өссөн байна.
“Нью-Йорк Таймс” сонинд Европын холбооноос Оросын газрын тосыг үе шаттайгаар хориглох арга хэмжээ авч байгаа бөгөөд Герман болон бусад улс орнуудад өөр ханган нийлүүлэгчтэй болох хугацаа олгосон гэж мэдээлжээ.
Тус үе шаттайгаар хэрэгжүүлэх хориг арга хэмжээнүүд Европын худалдан авагчдыг "өөр нийлүүлэгч олох, ойрын хугацаанд стратегийн газрын тосны нөөцөөс гаргахад хүргэх боловч ирээдүйд илүү их нийлүүлэлт шаардлагатай болно" гэж Хьюстон дахь Lipow Oil Associates компанийн Andrew Lipow мэдээллэв.
ОХУ-ын Эрчим хүчний яам газрын тос, байгалийн хийн олборлолт, экспортын статистик мэдээллийг авах боломжийг хязгаарлаж байгааг мэдэгдэв.
Олон улсын эрчим хүчний агентлагаас лхагва гарагт ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ болон худалдан авагчид Оросын ачаанаас сайн дураараа татгалзаж байгаатай холбоотой 5 дугаар сараас ОХУ-ын 3 сая гаруй газрын тосны олборлолт зогсож магадгүй гэж анхааруулав.
Дэлхийн томоохон худалдааны байгууллагууд 5 дугаар сард Оросын төрийн мэдэлд байдаг газрын тосны компаниудаас газрын тос болон шатахууны худалдан авалтаа хязгаарлахаар төлөвлөж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: Инвестинг