АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 52 гомдол, мэдээллийг шалгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 52 гомдол, мэдээллийг шалгав

/2022.04.12/ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 324 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

Одоо 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянажээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 49 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэв.

Эх сурвалж: АТГ

Энэ баасан гарагт бөхийн барилдаантай
Энэ баасан гарагт бөхийн барилдаантай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.