/2022.4.12/ Хятад улсын ковидын тоог 0 дээр барих бодлогын улмаас олон сая хүнтэй хотуудад 26 дахь хоногтоо хатуу хөл хорио үргэлжилж байна.
Гэвч иргэдийн дундаас ихээхэн эсэргүүцэл гарч эхэлжээ. Мэдээж энэ талаар албан ёсны мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдээгүй. Харин сошиал хуудсуудад бичлэгүүд тарж байгаа юм. Тухайлбал, Шанхай хотын иргэд гэрийнхээ цонхоор орилолдож, эсэргүүцлээ илэрхийлж буйг дараах твиттер хаягт жиргэжээ.
Residents in #Shanghai screaming from high rise apartments after 7 straight days of the city lockdown. The narrator worries that there will be major problems. (in Shanghainese dialect—he predicts people can’t hold out much longer—he implies tragedy).pic.twitter.com/jsQt6IdQNh
— Eric Feigl-Ding (@DrEricDing) April 10, 2022
Мөн CNN сувгийн мэдээлэлд дурьдсанаар иргэд "Бид маш их өлсөж байна, бид ажлаа хиймээр байна. Ингэж байснаас шоронд хорь" хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. CBS мэдээллийн сувгийн мэдээнд иргэд хэрхэн эсэргүүцэж буйг харуулсан байна.
Шанхай бол бизнесийн хаб болсон, 26 сая гаруй хүнтэй томоохон хот юм. Гэвч Хятад улсын Засгийн газрын бодлого Шанхайг хөл хорионд оруулснаар зогсохгүй бололтой. Тэд халдвар гарсан бусад хотуудад ч хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор зарлаж байгаа нь тус улсын иргэдийн айдаст автуулжээ.