Төрийн ордноор сонин юутай...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн ордноор сонин юутай...

/2022.04.12/ Төрийн ордонд өнөөдөр байнгын хорооны гурван ажлын хэсэг хуралдана. Дархан-Улаанбаатар хот хоорондын автозам барих ажлын явцын талаар хуралдана.

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хуралдаан болно мөн Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлын талаар хуралдахаар төлөвлөсөн байна.

Байнгын хороодын хурлын хувьд хаалттай хийх хурал байна. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг эцсийн байдлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсоно.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэх аж.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болно.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэх аж.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэнэ.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр болон “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”ын төсөл-ийн санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай”, болон “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга”-ыг салбарынх нь сайд нар тус тус хийнэ.

Энэ сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай байнгын хорооны тогтоолын төсөлтэй.

Эх сурвалж: УИХ

Харьковт 11 хүн буудуулж амиа алдсаны дотор 7 настай хүүхэд байна
Харьковт 11 хүн буудуулж амиа алдсаны дотор 7 настай хүүхэд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.