Харьковт 11 хүн буудуулж амиа алдсаны дотор 7 настай хүүхэд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харьковт 11 хүн буудуулж амиа алдсаны дотор 7 настай хүүхэд байна

/2022.04.12/: Украины зүүн хэсгийн Харьков мужид нэг шөнийн дотор 11 энгийн иргэн оросуудад буудуулж амиа алдсан гэж Харьков мужийн захирагч Олех Сыньехубов мэдэгдэв.

Хохирогчдын нэг нь долоон настай хүүхэд байсан гэж тэр хэлэв. Өөр 14 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сыньехубов Telegram дээр бичихдээ мөн оршин суугчдад ямар нэгэн дэлбэрээгүй бөмбөгөнд ойртож, хүрэхгүй байхыг, харвал аврагчдад сэрэмжлүүлэхийг анхааруулав.

Тэрээр хэлэхдээ, Оросын цэргүүд Харьков муж руу пуужин харвагч, их буу, танкаар 66 удаа гал нээсэн байна

Эх сурвалж: BBC

“Ногоон засгийн газар“-т нэгдэхийг АНУ-ын тал хүслээ
“Ногоон засгийн газар“-т нэгдэхийг АНУ-ын тал хүслээ
 
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Азийн пара наадамд 246кг шахаж түрүүллээ. Бүгдэд нь баярлалаа.
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Азийн пара наадамд 246кг шахаж түрүүллээ. Бүгдэд нь баярлалаа.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.