“Төрийн ордны хашаанд байгаа том автомашинууд дандаа хувийнх, албаны том тэрэг байхгүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн ордны хашаанд байгаа том автомашинууд дандаа хувийнх, албаны том тэрэг байхгүй“

/2022.04.11/ УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа:

-Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Өнгөрсөн долоо хоногт болсон залуучуудын жагсаал, шаардлагын талаар авч хэлэлцлээ. Тэдний зүгээс бидэнд 15 шаардлага ирүүлсэн. Зарим нь МУ-ын ЗГ-аас шууд хэрэгжүүлэх боломжтой шаардлага байсан. Ялангуяа тансаг хэрэглээг танаж, том оврын автомашин унахыг болиулах зэргийг бидний зүгээс хэрэгжүүлэх боломжтой.

Цаашид урт хугацаанд шударга ёсыг бий болгох, иргэдтэй илүү нээлттэй хамтран ажиллах хууль эрх зүйн орчинг сайжруулахыг хичээнэ.

Хоёрдугаарт, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар оруулж дэмжигдсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Миний бие ахалж байгаа. Төлөвлөгөөгөө бүлгийн гишүүдэд танилцуулж, төсвийн тодотгол хийхийг дэмжлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, дэд дарга нар албаны унаа унаж байгаа. УИХ-ын дарга нарыг ярьж байна гэсэн үг. Бусад гишүүн ерөөсөө албаны унаа унадаггүй. Бүгд хувийн унаатай. Бүх зардлаа өөрөөсөө гаргадаг. Хуучин бол төсвөөс төлдөг байсан. Одоо гишүүд зөвхөн шатахууны төлбөр гэж таван төгрөг аваад тэрийгээ хувийн машиндаа хийгээд явж байгаа.

Одоо хувийн том оврын автомашинаасаа татгалзах уу, үгүй юу гэдэг асуудал л яригдаж байгаа. Төрийн ордны хашаан дотор байгаа том автомашинууд дандаа хувийн машинууд байгаа. Албаны том тэрэг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэв.

ХАА-г дэмжих 3 хувийн хүүтэй зээл гарч эхэллээ
ХАА-г дэмжих 3 хувийн хүүтэй зээл гарч эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.