/2022.04.11/: Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров Оросын арми Киев болон Украины бусад хотуудын эсрэг довтлох ажиллагаа явуулна гэж мэдэгдэв.
"Зөвхөн Мариуполь төдийгүй бусад газар, хот, тосгонд ч довтолгоо хийх болно" гэж Кадыров өөрийн Telegram сувагтаа нийтэлсэн видео бичлэгтээ хэлэв.
"Луганск, Донецкийг бид эхний ээлжинд бүрэн чөлөөлж, дараа нь Киев болон бусад бүх хотыг эзлэх болно" гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: Aljazeera