/2022.03.28/ Худалдаачид энэ жил газрын тосны үнэ баррель нь 200 ам.долларыг давна гэж үзэж байгаа талаар Financial Times нийтэлжээ.
Францын бизнесмен Пьер Андуран "Ойрын саруудад нөхцөл байдал хэвийн байдалд орохгүй. Миний бодлоор Орос Европ руу газрын тос нийлүүлэхээ үүрд зогсоож байна" гэжээ. Түүний бодлоор газрын тосны үнэ хоёр дахин нэмэгдэж, баррель нь 250 долларт хүрч магадгүй байгаа юм.
Мөн RCMA-ийн Худалдааны түүхий эдийн сангийн тэргүүн Даг Кингийн хэлснээр зах зээл дээр газрын тосны эрэлт үүсэж, үнэ 200-250 долларт хүрэх аж.