Л.Энх-Амгалан: Эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлнэ

/2022.03.28/: Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ БА АЖИЛ ОЛГОГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлуудаа ярилцлаа.

Монгол улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох МСҮТ, Коллежид 185 мэргэжлээр 42594 оюутан суралцдаг гэсэн статистик байна. Гэвч төгсөгчдийн 60 хувь нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байна. Иймээс ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогчдоос санал авч байх нь чухал байгааг зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Л.Энх-Амгалан сайд онцоллоо.

May be an image of 11 people and people standing

Мэргэжлийн боловсрол, сургалтад төр, хувийн хэвшлийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах, өсөн нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай.

Энэ ч үүднээс "Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгаар ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц гарна гэсэн хүлээлт ажил олгогч нарт байна.

May be an image of 2 people, people standing and text

Зөвлөлдөх уулзалтаас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг чадавхжуулах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, төр хувийн хэвшлэлийн түншлэлийг шинэ шатанд гаргах бодит үр дүнд хүргэх томоохон бодлого, санал, дүгнэлт гарна гэж үзэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ
Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.