- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэрэг АНХНЫ АШИГЛАЛТЫН үеэрээ
ГОЛОГДОЛ гаргажээ-
/2022.3.28/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын эзэмшлийн вагон тээвэр хийж яваад унасан гэсэн мэдээллийн дагуу Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Энхболд:
-2022 оны гуравдугаар сарын 27-ны 19.40 цагийн үед аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгнээс нэг вагоны хоёр дугуй замаас гарсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гарч байна. Вагоны зураг тавьсан нь 2018 оны үйл явдлын зургийг ашиглаж, төөрөгдлийг бий болгож байна.
Шалтгаан нөхцлийг тодруулахаар бид ажиллаж байна. Төмөр замын хэллэгээр вагоны дугуй замаас гарсныг осол гэдэггүй, гологдол гэж нэрлэдэг. 14.00 цаг гэхэд асуудал хэвийн болно. Хүндрэлтэй гологдол биш учир их хэмжээний хохирол гарахгүй.
Хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан тохиолдол сүүлийн 10 жилийн хугацаатай гарсан байдаг. Энэ зам дээр ийм гологдол гарсан тохиолдол байхгүй.
Энэ зам ашиглалтад ороод "Ашиглалтын түр горим"-оор ажиллаж байна. Гуравдугаар сарын 25-нд анхны галт тэргийг явуулсан. Одоо өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн. Эхний галт тэрэг Толгойт өртөөнд амжилттай ирж, 22 вагоныг буулгасан. Энэ ослын хувьд 33 галт тэрэг гарснаас дунд хэсгийн вагоны дугуй гарсан гэсэн үг. Шалтгаан нөхцлийг бид тогтооно.
Галт тэрэгний хувьд замын чанартай холбоотой гологдол гарч байсан уу гэж асуухад "Технологийн зөрчилтэй холбоотой асуудал" гэж хариулав.