ВИДЕО: Уилл Смит эхнэрийг нь шоглосон комедианыг тайзан дээр АЛГАДАВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Уилл Смит эхнэрийг нь шоглосон комедианыг тайзан дээр АЛГАДАВ

/2022.3.28/ Оскарын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслолын ажиллагаа болж байна.

Энэ ёслолын ажиллагааны үеэр комедиан Крис Рок жүжигчин Уилл Смитийн эхнэрийн талаар шоглол хэлжээ. Энэ үеэр Уилл Смит тайзан дээр алхаж гаран улмаар Крис Рокыг алгадаж орхив. Тэрээр суудалдаа буцан суугаад "Эхнэрийн минь нэрийг *** амаараа дахиж бүү дурс" хэмээн орилжээ.

Уилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смит үс халцардаг нэг төрлийн өвчин эмгэгийг 2018 онд тусчээ. Тэр цагаас хойш тэрээр энэ өвчинтэй тэмцэж буй. Жада Пинкетт дуучин, жүжигчин хүн юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр вагон унажээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр вагон унажээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.