Хятадын хамгийн том хот болох Шанхайд хөл хорио тогтоолоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын хамгийн том хот болох Шанхайд хөл хорио тогтоолоо

/2022.03.28/: Хоёр жил гаруйн өмнө Ковид дэгдэлт эхэлснээс хойш Хятад улс хамгийн том хөл хориог бүтэн хотын хэмжээнд зарлалаа.

Иргэдийг шинжилгээнд хамруулж байх үед Шанхай хотын иргэдийг 2 үе шаттайгаар 9 хоногийн турш хатуу хөл хорих аж.

Санхүүгийн чухал төв нь халдварын шинэ давалгаатай бараг сарын турш тэмцэж байсан ч тохиолдлын тоо олон улсын зарим жишгээр тийм ч өндөр биш байна.

Эрх баригчид эдийн засгийг тогтворгүй болгохгүйн тулд 25 сая орчим хүн амтай хотыг түгжихийг өнөөг хүртэл эсэргүүцсээр ирсэн билээ.

Гэвч өнгөрсөн баасан гарагт тус хотод гарсан тохиолдлын тоо хэт өндөр гарсан тул ийнхүү шийдвэр гаргажээ.

Хөл хориог хоёр үе шаттайгаар хийх бөгөөд хотын зүүн хэсэг даваа гарагаас дөрөвдүгээр сарын 1 хүртэл, баруун хэсгээр дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд хязгаарлалт хийх юм.

Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо ням гарагт дотоодод халдвар авсан 4500 гаруй шинэ тохиолдол мэдээлэв.

Эх сурвалж: ВВС

Д.Жаргал: Ковид цар тахлаас бид их зүйлийг мэдэж, туршлагажлаа
Д.Жаргал: Ковид цар тахлаас бид их зүйлийг мэдэж, туршлагажлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.